Орхон аймгийн удирдлагууд коронавирусийн халдварын улмаас үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийснийг ЭРДЭНЭТ.mn цахим хуудсаар шууд дамжууллаа.
Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал: Сүүлд нэмж 270 хүнээс шинжилгээ аван сорьцыг нь ХӨСҮТ рүү явуулсан. Аймгийн хэмжээнд өнөөдөр шинжилгээ авах 13 цэгийг нэмж байгуулах зохион байгуулалтад орж байна. Цэгийн тухайд:
- 25 дугаар цэцэрлэг
- Вокзал
- VI бага сургууль
- Нэгдүгээр микр
- 18 дугаар сургууль
- 14 дүгээр сургууль
- IV дүгээр сургууль
- 5 дугаар сургууль
- III дугаар сургууль
- 15 дугаар сургууль
- 17 дугаар сургууль
- 7 дугаар сургууль
- 20 дугаар сургууль
- Нэгдүгээр сургууль
Ойрын болон дам хавьтлуудыг тогтоож, шинжилгээ авч, тусгаарлах ажил үргэлжилж байна.
ЭМЯ-наас 15 мянган оношлуур авсан. Хүнс хангалтад 320 цэгт 198 машин явж, хүргэлт хийж байна. Иргэд сонор сэрэмжтэй, тайван байж, гэрээсээ гарахгүй байхыг хүсье" гэв.
Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.
Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон Орхон аймгийн 57, дам хавьтал болох 158 иргэнийг тандаж, холбогдох ажлыг хийж байгаа. Өнөөдрөөс илэрч байгаа тодорхой бүлэг хэсгийн хавьтлууд руу анхаарлаа хандуулна. Яагаад гэвэл батлагдсан 13 тохиолдлын дөрөв нь хүүхэд. Мөн энэ хүүхдүүд сургуулийн сурагчид болохоор анги танхим, багш, сурагчдыг тогтоохоор ажиллаж байна.
Сэжигтэй тохиолдлуудаас "Эрдэнэт үйлдвэр"-т ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байхгүй. Харин "Эрдэнэт үйлдвэр"-т ажиллаж байгаа ажилтан сэжигтэй тохиолдолтой хавьтсан гэх мэдээлэл бий. Тус иргэнийг гэрийн тусгаарлалтад аван ажиглаж байгаа" гэв.