Хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар танилцуулж байгаа юм. Энэ үеэр тэрбээр тусгаарлах байрны нөөцөд тулгуурлан энэ сард Франкфурт, Токио, Сөүл чиглэлд тусгай үүргийн гурван удаагийн нислэг үйлдэхээр болсныг мэдээлэв. Монгол Улсад дотоодын халдвар бүртгэгдэж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд тусгай үүргийн нислэгүүдийг түр хугацаанд зогсоогоод байсан билээ.
Холбоотой мэдээ