Нийтийн тээврийн автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
12 сарын 25, 2020

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт өчигдөр нийтийн тээврийн автобусны хөдөлгүүрийн хэсэг шатжээ. Тус дүүргийн 2 дугаар хороо, 19-ийн автобусны буудалд автобус шатаж байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба өчигдөр 21:50 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дугээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:53 цагт очиж, Зайсан-Ган хийц чиглэлд үйлчилдэг “Хьюндай Аеро Сити 540” загварын том оврын автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.