Хүүхдийн төлөө фондод 5 сая ба түүнээс дээш дүнтэй мөнгө хандивласан иргэд, байгууллагууд
1 сарын 4, 2021

Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүүхдийн төлөө фонд байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Цаашид нэмэгдэх тус сангийн хөрөнгийг Хүүхдийн номын сан, Хүүхдийн театр, Хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолбор зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулахаа мэдээлсэн.

Ийнхүү Хүүхдийн төлөө фондын үйл ажиллагааг сэргээж байгаатай холбоотойгоор хуримтлал үүсгэх “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар тус хандивт 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага нийт 2 тэрбум 227 сая 408 мянган төгрөгийн хандив өгсөн байна. Эдгээр хандиваас 5 сая ба түүнээс дээш дүнтэй тусламжуудыг бид нэгтгэн хүргэж байна.

Иргэн, байгууллага буюу утгаМөнгөн дүн(сая₮)
1Крипто валют 6,556 onecoin зоос буюу монгол мөнгөөр 1 тэрбум төгрөгийг onecoin зоос хэрэглэгчид хандивлав.1,000
2УБТЗ500
3ХААН банк500
4Үндэсний соёл амралтын хүрээлэн 300
5Соёл урлагийн ажилчдын нэг өдрийн цалин150
6Макс групп, Сүү компани 100
7Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн залуучууд тэднийг төлөөлж иргэн Мөнхчулуун дуудлага худалдаагаар Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнийн дээлийг 38,500 мянган төгрөгөөр худалдан авав. 38.5
8“Өсөх зоос” компанийн ажилчид нэг өдрийн цалин38
9Хөдөлмөрийн баатар боксчин Э.Бадар-Ууганы бээлийг Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар дуудлага худалдаагаар 21 сая төгрөгөөр худалдан авав.21
10Хүнд машин механизмын үйлчилгээ эрхлэгч Мягмардорж20
11Н.Зоригт захиралтай “Туушин” группийн “Туушин” хүүхдийн сан 10
12“Наран” рестораны захирал Дэлгэр хувиасаа 5 сая, “Их нигүүлсэн” ТББ-аасаа 5 сая төгрөг буюу нийт 10 сая төгрөг10
13Жүжигчин Стивен Сегалийн гэр бүлээс хүүгийнхээ нэрээр 10
14МУГЖ Баясгалан Сакура дунд сургуулиас10
15Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид7
16"Наран" ресторан Дэлгэр5
17Олон улсын тээврийн жолооч нар хамтраад 5

Хандивын тоглолт зохион байгуулах үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн төр захиргааны нийт 34,942 албан хаагчийн нэг өдрийн цалин болох ойролцоогоор 1.4 тэрбум төгрөгийг хандивлах уриалга гаргаснаа мэдэгдсэн. Мөн БСШУ-ны яамны хамт олон нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ.

Түүнээс гадна мөнгөн дүнгээр тооцвол 5 сая ба түүнээс дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний эд материалын хандив ирсэн байна. Үүнд: 

  • "Андын зам констракшн" 50 сая төгрөгт багтахуйц бетон зуурмаг 
  • Дорждулам захиралтай “Энхтэд” ХХК 5 сая төгрөгийн дулаалгын хөөсөнцөр
  • “Наран” рестораны захирал Дэлгэр ХУД-т байрлах 6 айлын газар
  • Иргэн Б.Санчир 1,000 м.кв обьектоо хүүхдийн төлөө сайн үйлсэд ашиглуулах санал 
  • “Термос тех” 5 сая төгрөгтэй дүйцэх барилгын агааржуулалт 
  • Иргэн С.Тэнгэр 10 сая төгрөгтэй дүйцэх бетон зуурмаг хандивлав. 

Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын кимоног дуудлага худалдаагаар “Монзул” компанийн захирал Чинбат худалдан авсан бөгөөд Тэрэлжид барьж буй Монголын угсаатан зүйн музейдээ үзмэр болгон тавина гэсэн бол соёлын гавьяат зүтгэлтэн “Үүдэн чулуу” ХХК-ийн захирал Энхтайван 33 сая төгрөгтэй дүйх чулуун арслан хийж өгөхөө хэлсэн.