А.Амбасэлмаа: Сүүлийн хоногт 21 тохиолдол шинээр бүртгэгдэж дотоодын халдварын тоо 1,011 болсон
1 сарын 16, 2021

Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 15-ны өдөр улсын хэмжээнд 18,487 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг задалж танилцуулбал,

  • Дөрвөн тохиолдол нь "Ачтан" эмнэлгийн голомттой холбоотой тусгаарлалтад байсан гэр бүлийн хүмүүс байна.
  • БЗД-ийн тохижилт үйлчилгээний ажилтан 56 хүнийг шинжилгээнд хамруулахад зургаан хүнд халдвар илэрлээ.
  • Өргөжүүлсэн тандалт хийж буй БЗД-ийн 17 дугаар хорооны оршин суугч зургаан хүний сорьцод халдвар илэрсэн.
  • Мөн гэр бүлийн хавьтал болж тусгаарлагдсан хүмүүсээс халдвар илэрлээ. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 10, Цэргийн төв эмнэлгээс 20 хүн гарч дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэгт шилжсэн байна.

    Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,512 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 592 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 9, хүндэвтэр 54, хөнгөн 527 байгаа" гэв.