Батлагдсан тохиолдлын хавьтал нийт 9 хүнээс халдвар илэрлээ
1 сарын 18, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 15-ны өдөр улсын хэмжээнд 9,115 хүнд PCR шинжилгээ хийхэд 9 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг задалж танилцуулбал,

  • Өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлууд 25 дугаар эмийн сангийн "Монос" эмийн сангаар үйлүүлсэн байсан. Мөн тухайн үед засвар хийж байсан хүмүүс нийт 4 хүнээс халдвар илэрлээ. 
  • БЗД-ийн тохижилт үйлчилгээний компанийн ажилтан 3 хүний сорьцод халдвар илэрсэн.
  • Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 2 хүнээс халдвар илэрлээ. Сүүлийн 24 цагт 20 хүн эдгэрч гэртээ гарсан. 

    Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,526 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 548 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 10, хүндэвтэр 37, хөнгөн 499 байгаа" гэв.