Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, тусгай горимоор ажиллаж байгаа энэ үед хилийн Баянхошуу автозамын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан 37 нэр төрлийн эд зүйлийг газрын тосны автомашинд нуун хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилчид албаны ур чадвар гарган илрүүлж холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүллээ гэж Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харицлах албанаас мэдэгдлээ. Мөн саяхан Хилийн 0146 дугаар ангийн 0176 дугаар салбарын хариуцсан хэсгээр нэгдүгээр сарын 08-ны өдөр цасан шуурганд туугдан улсын хилд тулсан 3300 шахам бод малыг хилчид саатуулан эздэд нь хүлээлгэн өгч, 2,1 тэрбум төгрөгний хохирлоос урьдчилан сэргийлжээ.
Холбоотой мэдээ