Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор БНСУ, Тайвань, Испани, Тайланд улсаас 163 иргэн эх орондоо ирнэ.
Эдгээр иргэдээс,
- Жирэмсэн-5
- Өндөр настан-6
- Эрүүл мэндийн шалтгаантай-8
- Бага насны хүүхэдтэй гэр бүл-35
- Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 109 хүн байгаа юм.
Тухайн иргэдийг “Лион”, зочид буудал “Багабаян” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.