Коронавирусийн халдварын талаарх иргэдийн асуултад УОК-ын Шуурхай штабаас хариулсан. Энэ үеэр гадаад улсад шинэ коронавирусийн эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд тусгай нислэгээр эх орондоо ирэхэд тусгаарлалтад оруулахгүй гэдгийг хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, хоёр тун вакцинаа хугацаандаа хийлгэсэн иргэд холбогдох газар бүртгүүлж, гэртээ харих боломжтой юм байна. Тусгаарлалтын тухайд гадаадаас ирж байгаа ч вакцинд хамрагдаагүй иргэдийг долоо хоног тусгаарлах ба хоёр удаа шинжилгээ авна. Шинжилгээний хариу сөрөг гарвал гэрт нь гаргана.
Ойрын хавьтлыг 14 хоног гэрээр тусгаарлах бөгөөд энэ хугацаанд 3 удаа шинжилгээ авч сөрөг гарвал нийгмийн харилцаанд орж болно. Халдвар авсан хүн 14-21 хоног тусгаарлагдаж, шинжилгээ өгнө гэдгийг Шуурхай штаб мэдээллээ.