Дархлаажуулалтын суурин болон явуулын цэгийн БАЙРШИЛ, иргэдийг тээвэрлэх АВТОБУСНЫ МАРШРУТЫГ дараах аппликейшн ашиглан гар утаснаасаа харах боломжтой боллоо.
http://arcg.is/1zaHya хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Улаанбаатар хотод 110 цэгт 294 багийн 2658 эмч, ажилчид 75851 иргэнийг дархлаажуулна.
Астразенека (AZD1222) болон Синофарм (Cor V) вакцинд хамрагдах иргэд харьяа хороо, дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай холбогдож хэзээ, хаана вакцинд хамрагдах мэдээлэл авч иргэн та бүхэн товлосон хугацаанд вакциндаа хамрагдаарай.
Гадаад иргэн түр оршин суугаа хаягийн дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт пасспортойгоо очиж хамрагдах боломжтой юм.