Манай улс БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу Vero Cell вакциныг татан авах ажил үргэлжилж буйг эх сурвалж мэдээллээ. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 29-нд 334400 тунг авсан бол тавдугаар сарын 2-нд дахин 316800 тун вакцин хүлээн авчээ.
Ингэснээр Vero Cell вакцины нөөц тавдугаар сарын 3-ны байдлаар 2 151 200 болжээ. Өнөөдөр 148800 тун вакцин ирэх юм байна. Нийслэлийн хэмжээнд 1 037 675 хүн буюу 50.2% I тунд, 494 847 нь буюу 23.9% нь II тун вакциндаа хамрагджээ.