Улаанбаатар хотод өнөөдөр суурин 41 цэгт, 10 явуулын автобусаар 92 багийн 664 эмч, ажилтан ажиллаж, 13,911 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. Та вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй.
Үүнд:
- Амны хаалтаа тогтмол зүүх
- Хүн хоорондын зай барих
- Гар угаах, халвдаргүйжүүлэх
- Байнгын агааржуулалт хийх
- 10-с дээш хүнтэй уулзалтад оролцохгүй байх хэрэгтэй.