Улсын дээд шүүх тав хоног ажиллахгүй
6 сарын 10, 2021

Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул онцгой байдлын болон эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын зөвлөмж, шаардлагыг баримтлан шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх болсонтой холбогдон 2021 оны 6 дугаар сарын 10-15-ны өдрийг дуустал хугацаанд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан явуулахгүй болсныг мэдэгдлээ.

Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлэхийг зөвлөлөө.

Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа /утас: 51-261698, 51-261544/ 2021 оны 6 дугаар сарын 11, 14, 15-ны өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд ажиллах болно. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү. 

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ

ОРОН ТООНЫ БУС ШТАБ