1243 тохиолдол шинээр батлагдаж, 2732 иргэн эдгэрчээ
7 сарын 23, 2021

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,243 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 153,782 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1,238 нь дотоодын халдвар бол тав нь гаднаас зөөвөрлөгджээ.

Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,

  • 514 нь нийслэл хотод,
  • 724 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Түүнчлэн 2,732 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 61-80 гаруй насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,944 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11,164 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5,961
  • Хүндэвтэр- 2,825
  • Хүнд – 944
  • Маш хүнд - 214 хүн байна.