ОХУ-д гарсан ой, хээрийн түймрийн утааны улмаас манай орны төвийн болон зүүн аймгуудын нутгаар утаан хөшиг тогтож агаарын чанар муудах нөхцөл үүссэн. Агаарын чанарын харуулуудын хэмжилтээр PM2.5 тоосонцорын хоногийн дундаж агууламж 8 сарын 4-ний өдөр 38-69 мкг/м3 байсан нь өмнөх өдрөөс 4-10 дахин их байгаа бөгөөд Хайлааст, нэгдүгээр хороолол, 5 буудал, баруун 4 зам орчимд агаарын чанарын стандартад заасан хүлцэх агууламжаас 1-1.4 дахин давжээ.
Улаанбаатар хотод байрлах агаарын чанарын хяналтын харуулуудын дүнгээс харахад агаар дахь тоосонцрын дундаж агууламж 2021 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 15:00 цагаас эхлэн эрс нэмэгдэж PM10 тоосонцорын нэг цагийн дундаж агууламж 168мкг/м3, PM2.5 тоосонцорын нэг цагийн дундаж агууламж 103мкг/м3 хүрсэн байна.