Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх зам буюу Модны хоёрын 1.06 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар тус замын эхний 500 метр асфальт-бетонон хучилтын ажлыг хийж, тэмдэг тэмдэглэлийн ажлыг гүйцэтгээд байна. Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас аравдугаар сарын 1-н гэхэд уг замыг бүхэлд нь дуусгах төлөвлөгөөтэй байгааг мэдээллээ.
Холбоотой мэдээ