Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний гурван цэг 09:00-12:00 цагт ажиллана.
Нэг цэгт авах шинжилгээний сорьцын тоо 100-150 байх аж. Түүнчлэн нийслэлд өнөөдөр явуулын 1, суурин 58 цэгт 75 багийн 375 эмч, ажилтан ажиллаж, 7,662 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.