Дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эрүүл Эко дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Багш” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Ерөнхий боловсролын сургуулийн чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/272 тушаалаар Буянт-Ухаа цогцолбор сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилээс 7, 89 дүгээр сургууль болгон хуваагдан сургалтын үйл ажиллагааг явуулж байна.
Тус сургуулиудад боловсролын үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэхэд шаардлагатай цахим сургалтын техник төхөөрөмж, зөөврийн болон суурин компьютер, принтер, сурагчдын ширээ сандлыг “Багш” дэд хөтөлбөрийн санхүүжилтээс шийдвэрлэн сургуулийн захирлуудад хүлээлгэн өглөө.