Сүүлийн хоногт улсын хэмжээнд 138 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 391,116 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 11 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 127 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварыг задалж танилцуулбал,
- 97 нь Улаанбаатар хотод,
- 30 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,049 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,427 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-707
- Хүндэвтэр-1,157
- Хүнд-161
- Маш хүнд-24 хүн байна.