Гадаадын иргэн, харьяатын газрын лавлагаа, тодорхойлолт авах найман үйлчилгээ цахим боллоо
1 сарын 11, 2022

Гадаадын иргэн, харьяатын газрын лавлагаа, тодорхойлолт авах найман үйлчилгээ цахимжиж, e-Mongolia системд нэгтгэгдсэнийг тус газраас мэдэгдлээ.

Цахим хэлбэрт орсон лавлагаа, тодорхойлолтууд:

  1. Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй эсэх тухай лавлагаа
  2. Гадаадын иргэн, уригчийн зөрчил гаргасан эсэх тухай тодорхойлолт
  3. Гадаадын иргэний бүртгэл
  4. Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийсэн тодорхойлолт
  5. Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон тухай тодорхойлолт
  6. Монгол Улсын харьяат болсон тухай тодорхойлолт
  7. Монгол Улсын харьяатаас гарсан тухай тодорхойлолт
  8. Олон Улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх тухай тодорхойлолт.

2022 онд Монголд буй гадаад иргэдийн бүртгэлийг цахимжуулж, “e-Mongolia” системээс Монгол Улсын төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ гэв.