Энэ сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, үйлдвэрийг төрийн өмчид авахаар шийдвэр гаргасан билээ. Тэгвэл тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг томилжээ. Хөтөлийн цементийн үйлдвэр нь хуурай аргаар нэг сая хүртэл тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай, 800 гаруй ажилтантай юм байна. Гэхдээ Л.Наранбаатар өмнө нь цахим орчинд "Би төрийн албанд хэзээ ч ажиллахгүй" хэмээн бичиж байжээ.
Товч танилцуулга
Нас: 43
Мэргэжил: Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлагын мэргэшсэн инженер
Төгссөн сургууль: 2002 онд ШУТИС-ийг Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр төгссөн, 2007 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийг Санхүүгийн менежмент мэргэжлээр төгссөн.
Зэрэг: Бизнесийн удирдлагын магистр
Ажилласан байдал: 2008 оноос “Гложекс” ХХК, 2017 оноос “Гложекс Консалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий Захирлаар ажилласан.
Сонгуульт албан тушаал: Австрали Азийн Металлургийн институтын гишүүн.
2020 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт Зөв хүн электорат”, “Сахигтун! Үндсэн хуулийн 19" эвслээс нэр дэвшсэн. Улмаар 2021 онд МАН-д гишүүнээр элссэн байна.