2005-2008 оны дөрвөн хүүхэд 1973 оны хоёр иргэнийг зодож, хутгаар хатгаж сүрдүүлэн дээрэмджээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны байрны орцонд согтууруулах ундаа хэрэглэсэн хоёр иргэн, үл таних дөрвөн иргэнд зодуулж, хутгаар хатгуулж дээрэмдүүлсэн байна. Уг бүлэг гэмт хэргийг хэрэг гарсан байрны СӨХ-ны хяналтын камерын бичлэгт үлдсэнийг Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид үзлэг хийн илрүүлж, тус дээрмийн хэргийг үйлдсэн Ц. овогтой М, С овогтой Б, Х овогтой Ч, Б овогтой Н нарыг баривчилсан байна.