Экологийн цагдаагийн албанаас Хүрээлэн буй орчны гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
"Сүүлийн хоёр жилийн хугацаанд гэмт хэргийн тоо өссөн байна. Учир нь экологийн цагдаагийн алба байгуулагдсанаар байгаль экологийн эсрэг гэмт хэрэг зөрчил, түүнийг илрүүлэх шалгах ажиллагаа нэмэгдсэн.
УИХ-ын 2020 оны тогтоолоор баталсан Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт зааснаар "Нөхөн сэргээлт-2024" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаад явж байна. Монгол уул уурхайн улмаас эвдэгдсэн 8000 гаруй га газрыг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж, удирдаж бусад байгууллагуудтай хамтарч ажиллах юм. Энэ хүрээнд 2020 оноос эхлэн нийт 2802.4 га газрыг 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн.
Хууль бусаар олборлосон 8.7 кг алт, 21300 тонн жоншийг хураан авсан" гэж албаныхан мэдээллээ.