Ж.Батзанданг Элчин сайдын зөвлөхийн албан үүргээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаа талаараа мэдээллээ. Тэрбээр "Өнөөдөр зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдад өглөө. Миний бие Австрали улс дахь Элчин сайдын яамтай хамтран Австралид бүртгэлтэй Рио Тинто компанийн Дубайн гэрээтэй холбоотой үүссэн маргаан шийдвэрлэгдэж, Монгол Улс 2.3 тэрбум ам.долларын өрнөөс чөлөөлөгдлөө. Монгол залууст зориулсан Австралид ажиллангаа амрах виз шийдэгдлээ. Ковидын хүндрэлтэй үед МИАТ ХК-тай хамтран Австралид ажиллаж амьдарч байсан олон мянган иргэдээ эх оронд нь авчирсан зэрэг асуудлыг шийдвэрлэсэндээ баяртай байна. Ковид, дайны нөхцөл байдал хүнд байгаа ч амьдрал үргэлжлэх ёстой, тэмцэл үргэлжлэх ёстой. Тиймээс МАНАН дэглэмийн эсрэг эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлж, Австрали, Шинэ Зеланд, Швейцарийн загварт суурилсан хөгжлийн загварыг судлаж, шинэ бодлого хэрэгжүүлэхээр эх орондоо ирлээ. Австрали улсад ажиллаж байхдаа “Шинэ хувьсгал” ном бичиж, Их Монгол Улсын Их засаг хуулийн төслийг боловсрууллаа. Их засаг хуулийг батлуулж, Монголыг аврах 18 хувьсгал удахгүй эхэлнэ. Ж.Батзандан хамт тэмцэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарт тэмцлээ үргэлжүүлэх санал тавина. УИХ, Засгийн газарт ташуур өгөх цаг болсон учраас Ж.Батзандан эх орондоо эргэн ирлээ. Гадаадад ажиллаж байхдаа төрийг аврах төлөвлөгөө боловсруулсан. Одоо үүнийгээ хэрэгжүүлэх болно" хэмээлээ.
Холбоотой мэдээ