Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хүүхдийн баяр, амралтын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд үүсч болзошгүй эрсдлээс сэргийлж, дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
НАРШИЛТААС СЭРГИЙЛЭХ:
- Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
- Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
- Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
- Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
- Хурц наранд удаан явахаас зайлсхийх
- Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
- Хүйтэн ус, шүршүүрт орох
НАРШСАН ҮЕД ИЛРЭХ АНХНЫ ШИНЖ ТЭМДЭГ:
Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
- Бие суларч ядрах
- Зүрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах
- Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох
- Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах
НАРШИЛТЫН ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ:
Эмнэлэгт яаралтай хандах
Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
- Нойтон алчуур толгойд нь тавих
- Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хvйтэн жин тавьж, ойр ойрхон солих
- Бүлээн шингэн уулгах
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР