Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн тавдугаар гудамжинд “Нэг хүн автомашинд мөргүүлж автомашины доогуур орж нас барлаа” гэсэн дуудлагыг наймдугаар сарын 17-ны 01:18 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хоёр км зам туулан очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн А 31 настай, эрэгтэй нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож Баянхонгор аймгийн иргэн Б 24 настай, эрэгтэйг “Премио” загварын суудлын автомашинаар мөргөж амийг нь хохироосон байжээ. Иймд Онцгой байдлын ажилтнууд автомашины урд дугуйн доороос цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.