Л.ЭНХ-АМГАЛАН: Хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийн мэдээлэл  өнөөдөр мессежээр илгээнэ
8 сарын 25, 2022

   Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэл  энэ сарын 10-24-ний өдрүүдэд явагдсан. Бүртгэлд нийт 111.595 хүүхэд хамрагдсан бөгөөд хүсэлт илгээсэн иргэдийн мэдээллийг нэгтгэж дууссан талаар БШУ-ын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Тэрээр "Өнөөдрөөс эхлэн таны хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан талаар мэдээллийг таны утсанд мессежээр илгээх болно. Хуваарилагдсан талаар мэдээлэл ирмэгц тухайн цэцэрлэгтээ очиж гэрээ байгуулна уу" гэв.