Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд 0.6, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар өсчээ. Үүнд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.1%
- Төмс, хүнсний ногооны дэд бүлгийн үнэ 32.8%
- Согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.2%
- Сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 10.1%
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.4%
- Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9%
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.8%
- Цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 22.2%
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.7% тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
- Тэр дундаа жил бүрийн өдийд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлт буурах, Цагаан сар тохиох зэрэг хүчин зүйл нөлөөлдөг.
Харин 2018 оны хувьд өрхийн хэрэглээний усны шинэ үнэ тариф мөрдөгдөж эхэлсэн, тамхи, согтууруулах ундааны татвар нэмэгдсэн зэрэг нь инфляци өсөхөд илүүтэй түлхэц болжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сартайгаа харьцуулахад улсын хэмжээнд 0.6 хувиар өссөн бол зөвхөн Дархан-Уул аймагт 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Өвөрхангай болон Өмнөговь аймагт 1.8 хувиар өссөн нь хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байгааг ҮСХ-ны тайланд тэмдэглэжээ.