Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь халлаа
9 сарын 7, 2022

ШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон өчигдөр мэдээлэл хийхдээ ёс зүйгүй үйлдэл гаргасан нь олны бухимдлыг төрүүлэв. Тэгвэл Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, Орос-Монголын хамтарсан III сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгаланд Л.Энх-Амгалан сайдын шийдвэрийг танилцуулжээ. Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Ж.Соронзон нь тэтгэвэртээ гарах аман хүсэлтээ өгч байсан юм билээ. Харин өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын барьж байгаа бодлогын эсрэг мэдээлэл хийсэн. Монгол Улсын Үндсэн хуулиар хэнийг ч гарал үүсэл, яс үндэс зэргээр ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Төрийн албан хаагч нар өндөр ёс зүйтэй ажиллах учиртай гэж” онцлов.