Хэнтий аймгийн 42-р тойрогт хэн  нэр дэвших вэ?
6 сарын 14, 2018

Д.Гантулга УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 11-ны өдөр өгсөн. Түүний хүсэлтийг МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжээд байсан. Харин УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэхийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гиүүдийн 75 хувиар чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. .  

Ийнхүү Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой боллоо.

Нөхөн сонгууль болохыг албан ёсоор мэдэгдсэний дараа аудитаас тус тойрогт ажиллан сонгуулийн зардлыг тодорхой болгосон дүгнэлтээ гаргах юм. Аудитын газраас дүгнэлтээ 70 өдрийн дотор УИХ-д хүргүүлэх аж. Үүний дараа бэлтгэл ажлууд хийгдсэнээр ирэх намар буюу аравдугаар сарын 7-ны өдөр нөхөн сонгуулийг хийхээр товлоод байна гэх мэдээлэл байна. 

Нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших нь тодорхой.Түүний хувьд Д.Гантуга гишүүн асуудалд орсон цагаас эхлэн Хэнтий аймагт ажиллаж эхэсэн юм. Тэгвэл эрх баригч МАН Ерөнхий сайд У.Хүрэлсүхийгээ 42-р тойрогт нэр дэвшүүлэх асуудлыг ярьжээ. Харин У.Хүрэлсүх намын гишүүдийнхээ энэ саналыг дэмжээгүй гэх мэдээлэл байгаа юм.