Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар АТГ-ын удирдах албан тушаалтнуудтай уулзаж санал солилцлоо
9 сарын 20, 2022

   Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар  Авлигатай тэмцэх газрын удирдах албан тушаалтнуудтай уулзаж санал солилцлоо. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар  өнөөдөр /2022.09.19/ Авлигатай тэмцэх газрын удирдах албан тушаалтнуудтай уулзаж санал солилцлоо.Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт болон хууль эрх зүйн орчныг сайжруулах санал, авлигатай тэмцэх ажилд тулгарч байгаа бэрхшээлийг танилцууллаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар авлига, шударга бус зүйлтэй эвлэрэхгүй байх, авлигын хор хөнөөлийг сурталчлан таниулах ажлыг хүүхэд ахуй цагаас нь ойлгуулах, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах нь авлигатай тэмцэхэд үр дүнтэй гэдгийг онцолж, “Транспарэнси интернэшнл” авлигын эсрэг олон улсын иргэний нийгмийн эвслээс гаргадаг Авлигын төсөөллийн индексээр манай улс тодорхой ахиц гаргахгүй байгаа шалтгаан, нөхцөлийн талаар ярилцлаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар, Улсын Их Хуралд өргөн бариад байгаа Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор баталсан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтыг шинэчлэх асуудлаар санал солилцлоо.