ХӨСҮТ-өөс шинэ коронавирус бүртгэгдсэн талаар мэдээлэл хийлээ
11 сарын 9, 2022

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан: Олон улсад BA5-ын 1, BA5-ын 2 болон BQ1-ийн 2 гэх шинэ хувилбар бүртгэгдээд байна. BA5-1, BA5-2, BE1-1 гэдэг өмнө нь тодорхойлогдож байсан вирус байна. Мөн дээр нь BF7, BQ1-2 гэдэг манай улсад өмнө нь тодорхойлогдож байгаагүй омикроны хувилбар шинээр тодорхойлогдсон байгаа. BF7 нэг хүнд, BQ1-2 таван хүнд тодорхойлогдсон байна. Эдгээр хувилбарын онцлог шинжийн хувьд BF7 оор халдварласан хүн 72 настай бөгөөд БНХАУ-ын иргэн ОХУ-д ажиллаж байгаад манай улсад ирсэн. Одоогоор биеийн байдал тогтвортой. Зочид буудалд тусгаарлагдаж байгаа. BQ1-2 халдварласан таван хүн бүгдээрээ манай улсын иргэд. Шинж тэмдгийн хувьд халуурах, хоолой өвдөх, сэрвэгэнэх шинжүүд давамгайлж байгаа.