Ёс зүйн дэд хороо Д.Муратын асуудлыг хаалттай хэлэлцэж байна
6 сарын 19, 2018

УИХ-ын Ёс зүйн дэд хороо ээлжит хуралдаанаа хийж байна. Энэ удаагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байгаа юм. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан хоригийг ирэх баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэнэ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 14.00 цагт эхэлсэн УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргах юм. Гэвч одоогоор дэд хорооны хуралдаан хаалттай үргэлжилж байна

Харин УИХ дахь АН-ын бүлгээс ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн бөгөөд Д.Муратыг гишүүний эрхэсээ татгалзаж шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд байгаа юм