Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дөрвөн давхраас хүн унаж нас баржээ
5 сарын 23, 2022

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дөрвөн давхраас хүн унаж нас баржээ. Одоо цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг битүүмжилж, үзлэг шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд  нас барсан эрэгтэйн цогцсыг шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн байна. Талийгаач 52 настай эрэгтэй нь тус эмнэлгийн Дотоод шүүрлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд эмнэлгийн дөрвөн давхрын цонхоор үсэрч, амь насаа хохироосон болох нь хяналтын камерын бичлэгээр нотлогдсон байна. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.