Дулааны шугамын зуны засварын эхний ажлууд дууслаа
5 сарын 27, 2022

   2022 оны зуны засварын эхний зогсолтын ажлууд хугацаандаа дуусаж хэрэглэгчдийг халуун усаар хангаж эхэлсэн талаар Улаанбаатар Дулааны Сүлжээ /УБДС/ТӨХК-аас мэдээллээ. 

Дулааны шугам сүлжээнд засвар хийх төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 16-наас БӨҮР, Говь-2 ХК орчим, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хороолол, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19 дүгээр хороолол ормын хэрэглэгчдийн халуун усыг хааж, тавдугаар сарын 26-ныг хүртэл 10 хоног засвар үйлчилгээг хийж дуусжээ.

Төлөвлөсөн ёсоор энэ хугацаанд ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэх шугам тоноглол болон хэрэглэгчийн дулааны оруулгад засвар үйлчилгээг хийж, өнөөдрөөс ихэнх хэрэглэгчдээ халуун усаар хэвийн хангаж эхэлсэн байна.