З.Мэндсайхан: Иргэд төр захиргааны байгууллагад итгэлтэй байхыг хүсэж байна
6 сарын 2, 2022

Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өгөв. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Мал махтай холбоотой асуудал олон жил хуримтлагдсан асуудал. Одоогоор нийт 15 аж ахуйн нэгж дулааны аргаар мах боловсруулах эрхтэй. Энэ эрхийг бид өгдөггүй. БНХАУ-ын гаалийн байгууллага олгодог. Нийт 60 орчим аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон. Энэ аж ахуйн нэгжүүдийн мал эмнэлгийн гарал үүслийн бичигт үндэслэж бид мах экспортлох зөвшөөрөл олгодог. Асуудал үүсгээд буй аж ахуйн нэгжүүд хүсэлт гаргаагүй. Учир нь зөвшөөрөлгүй гэсэн үг. Бид нийслэл рүү орж ирж буй мал, махан дээр хяналт, шалгалт тавьж байгаа. Иргэд төр захиргааны байгууллагад итгэлтэй байхыг хүсэж байна. Эмээлт дээр байгаа аж ахуйн нэгжүүд шинжилгээний бичиг авсны дараа экспортлох эрхээ авдаг. Тиймээс шаардлага хангаагүй тохиолдолд энэ мах экспортод гарах боломжгүй" гэв.