Эмнэлгийн ажилтнууд жагсаал хийж байна
5 сарын 8, 2018

Яг одоо Улсын драмын эрдмийн театрын гадна талбайд тус эрүүл мэндийн салбарт ажиллаж буй ажилтнууд болон сувилагчид жагсаал зохион байгуулж байна. Уг жагсаалд хөдөө орон нутаг, нийслэлийн 19 мянган ажилтны төлөөлөл нэгдэж байгаа ажээ. Тэд цалин нэмэх шаардлагыг Засгийн газарт удаа дараа тавьсаар байтал өнөө хэр биелүүлээгүй байгаа тул ийн эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм байна. Жагсаалд оролцогчид "Сувилагч, бага эмч,  тусгай мэргэжилтнүүдийн цалинг нэм", "Засгийн газар сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэгдүүл", "Цалин нэмнэ гэсэн амлалтдаа хүр" гэхчлэн уриа барьжээ.

А.ДЭЛГЭР