Д.Тогтохсүрэн: УИХ-ын дарга болон сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
1 сарын 21, 2019

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хоёр асуудал дээр анхаарах шаардлагатай гэсэн шийдвэр гаргалаа. Томуугийн вакцины хүрэлцээ, хангамжийг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байна гэж үзлээ. ЭМ-ийн сайд 10 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж байгаа. Мөн эмнэлгийн орны хүрэлцээг сайжруулах шаардлагатай гэж үзсэн" гэв.

Дараагаар нь сэтгүүлчдийн асуултанд хариулав

-УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ярьсан уу?

-Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуулийг хэлэлцэж баталсан. Хууль энэ сарын 25-наас хэлэлцэнэ. Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд уг асуудлыг хэлэлцэнэ.

-Хоёр сайдын асуудал хэлэлцэгдэх үү?

-Сайд нарыг огцруулах асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэж шийднэ. Дараагийн долоо хоногт орны хүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ.