Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхонгор аймагт ажиллаж байна
5 сарын 8, 2018

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллаж байгаа. Тэрээр өчигдөр Өвөрхангай аймагт ажилласан бол өнөөдөр Баянхонгор аймагт ирээд байна.  Ерөнхий сайд аймаг, орон нутагт ажиллахдаа тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд Засгийн газраас хэрэгжvvлж байгаа малын өвчнөөс урьдчилан сэргийлэх жилийн арга хэмжээний нээлтийг Баянхонгор аймагт хийсэн юм. Аймгийн Засаг дарга “Манай аймагт хүрэлцэн ирсэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишvvдэд нийт иргэдийнхээ өмнөөс талархаж байна, малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг Засгийн газрын бодлого, ажил арга хэмжээ болгож байгаад баярлалаа, Засгийн газрын бvхий л бодлого, зорилтыг манай аймаг хэрэгжүүлж ажиллахад хичээх болно. Мөн манай аймаг ХАА, МАА-н салбарыг голчлон хөгжүүлж ажиллана” гэв. Засгийн газраас тус аймагт иж бvрэн трактор, гар трактор, хонь, ямаа хяргах төхөөрөмж, малын вакцин, хvн эмнэлгийн хоёр автомашин гардуулан өгчээ. Одоо харин аймаг, орон нутгийн удирдлагуудтай өргөтгөсөн хуралдаан хийж байна.

А.ДЭЛГЭР