Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
1 сарын 25, 2019

Зам, тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан юм.

Эл хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал холбогдон, урьдчилсан байдлаар түүнийг талийгаачийн амь насанд халдсан болохыг тогтоогоод байгаа. Хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжсэн бөгөөд өнгөрсөн баасан гаригт хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор тов тогтсон юм.

Гэвч шүүгч өвчтэй гэх шалтгаанаар шүүх хурлыг энэ сарын 25 буюу өнөөдрийн 11.00 цаг хүртэл хойшлуулаад байсан бөгөөд товын дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал яг одоо эхэллээ.