Улсын харцага Б.Бат-Өлзий "Өлдар" спорт хорооны аварга шалгаруулах барилдаанд түрүүлэв
1 сарын 29, 2019

Батлан хамгаалах яамны харьяа "Алдар" спорт хорооны аварга шалгаруулах барилдаанд Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх дэслэгч улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн бөх дэслэгч улсын начин Ц.Чимиддорж үзүүрлэв. Харин их шөвөгт Зэвсэгт хүчний 337-р ангийн бөх ахмад у/х Б.Одгэрэл, Зэвсэгт хүчний 034- р ангийн бөх аймгийн арслан Х.Цогтгэрэл нар шалгарлаа. Энэ барилдаанд улсын харцага Б.Одгэрэл улсын харцага Б.Бат-Өлзий улсын харцага Ш.Мөнгөнбаатар нараар магнайлуулсан хүчит 64 бөх уран мэхийг уралдуулж хүчийг үзэн барилдсан юм. Барилдааны дунд шөвөгт улсын начин Баянмөнх, а.а Тайван а.х Сосорбарам а.н.н Амарсайхан нар шалгарлаа.