Эмнэлгийн цонхоор унаж нас баржээ
10 сарын 15, 2019

Нийслэлийн хоёрдугаар эмнэлгийн дөрвөн давхрын цонхоор өнөө өглөө /2019.10.15/ хүн унаж нас баржээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Эмнэлгийн цонхоор хүн унасан байна гэх дуудлага өнөө өглөө 07.00 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс очиж ажилласан.  Цагдаагийн алба хаагчид шалгахад 53 настай эрэгтэй А нь эмнэлгийн цонхноос унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Одоо хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна” гэсэн юм.

Өндрөөс унасан даруйд нь эрчимт эмчилгээ хийсэн боловч удалгүй нас барсан байна. Харин ямар шалтгаанаар цонхноос унасныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.