Баянхошуу, Ургах наран хороолын агаар бохирдолтой гарчээ
10 сарын 18, 2019

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаа бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа. Тэгвэл Agaar.mn цахим хуудсанд мэдээлснээр өнөөдөр 09.00 цагийн байдлаар нийслэлийн зургаан цэгт агаар бага зэргийн бохирдолтой гэж гарчээ. Харин Баянхошуу, Ургах наран орчимд агаар  бохирдолтой гарсан байна.

Түүнчлэн МҮОНРТ, Нэгдүгээр хороолол,Мишээл экспо, Бөхийн өргөө орчимд агаар хэвийн гарчээ.