“Очир пресс” 43 мянган сурах бичиг хилээр нэвтрүүлэхийг завдав
10 сарын 31, 2019

Замын-Үүдийн боомтоор иргэн З гэгч дэвтэр нэрээр сурах бичиг Хятадаас оруулахыг завдсан хэрэг аравдугаар сарын 22-ны өдөр гарсан байна. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн VI дугаар ангийн 482 хайрцаг, 43 мянга 60 ширхэг англи хэл, түүхийн хичээлийн сурах бичгийг  дэвтэр гэж хуурамчаар мэдүүлэн импортоор оруулж ирэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуйн улсын байцаагч олж илрүүлжээ.

Эдгээр сурах бичиг “Очир пресс” ХХК-д хэвлэв” гэсэн шошготой байжээ. Тус компани нь БСШУЯ-наас зарласан сурах бичиг хэвлэх тендерт ялсан байдаг.  Хуурамч мэдүүлэг өгсөн, хилийн хяналт шалгалтаас зайлсхийсэн зөрчилд “Очир пресс” ХХК-д МХЕГ-аас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.