Боксын өсвөрийн ААШТ: Монголын есөн боксчин хагас шигшээд үлдлээ
11 сарын 15, 2019

Нийслэл Улаанбаатар хотноо болж буй өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн амжилттай оролцож байгаа улсуудыг танилцуулж байна. Одоогийн байдлаар бүх жингийн шилдэг дөрвөн тамирчин тодроод байгаа бөгөөд энэ шатанд үлдсэн боксчдын тоогоор Казахстан улс тэргүүлж байна. Тус улсын эрэгтэй ес, эмэгтэй зургаа, нийт 15 тамирчин хагас шигшээд үлдэж, медаль зүүх нь тодорхой болжээ. Манай улс эрэгтэй хоёр, эмэгтэй долоон тамирчнаа хагас шигшээд үлдээсэн амжилттай явж байна. “Улаанбаатар 2019” боксын өсвөр үеийн тивийн АШТ-д хамгийн амжиллтай оролцож байгаа улсуудтай танилцана уу.

Хагас шигшээд хамгийн олон тамирчин нь шалгарсан улсууд:

Эрэгтэй

  • 1. Казахстан - 9;
  • 2. Узбекистан - 8;
  • 3-4. Энэтхэг, Таиланд - 4;
  • 5-6. БНСУ, Киргизстан, Япон - 3;
  • 7-8. БНХАУ, Монгол - 2;
  • 9-10. Хятадын Тайвань, Ирак - 1.

Эмэгтэй

  • 1. Энэтхэг - 8;
  • 2. Монгол - 7;
  • 3-4. Казахстан, Узбекистан - 6;
  • 5. Таиланд, БНХАУ - 5;
  • 6-8. Япон, БНСУ, Хятадын Тайвань - 1.