Украин дахь монгол иргэдийн асуудлыг шийднэ
2 сарын 24, 2022

Украинд байгаа монгол иргэдийн асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр /2022. 02.24/  хурал товложээ. Тус улсаас Монгол Улсын иргэдээ татан авах  зардлыг шийдвэрлэх асуудлаар хуралдахаар боллоо. Шадар сайд өнөөдөр мэдээлэл өгөхдөө “Украинд цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа. Онц байдал зарласан дайны нөхцөл байдал үүсч болзошгүй учраас улс орнууд өөрсдийн иргэдтэй холбоотой арга хэмжээг авч байна.  Монгол Улсын нийтдээ 60 гаруй иргэн, оюутан тус улсад байдаг. Одоо 30-аад иргэн бий. Гадаад харилцааны сайдтай уулзаж үүрэг даалгавар өгсөн. ОХУ-ын Элчин сайдын яам, Гадаад харилцааны яамтай хамтарч иргэдээ яаралтай татан авч, эх орондоо ирэх иргэдийг  буцаж ирэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх арга хэмжээг яаралтай авч, өөрсөдтэй нь холбогдох зэрэг үүрэг даалгавар өгсөн байгаа” гэсэн юм.