Сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам эвслийн мэдээллийг түлхүү гаргахыг хориглоно
1 сарын 9, 2020

ШӨХТГ-аас УИХ-ын сонгуулийн тухай хууль, бусад хяналт шалгалтын талаар танилцууллаа. ШӨХТГ сонгуулийн үеэр гурван чиглэлээр хяналт шалгалт хийж ажиллах аж. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зайд аль нэг улс төрийн нам эвсэл, улстөрчийн чансааг тогтоосон мэдээлэл гаргахыг хоригложээ.

Мөн сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам эвслийн мэдээллийг түлхүү гаргах, эсвэл огт гаргахгүй байх гэрээ, радио телевизээр зөвхөн нэг талыг барьсан мэдээлэл нэвтрүүлэг хийхийг хориглосон байна. Сонгуулийн тухай хуулийн эдгээр заалтыг зөрчсөн тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрлийг сонгуулийн дүн гартал түр хугацаанд түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах юм байна.