Д.Нарангэрэл: Дэлхийн таван тивийн 48 орон "COVID 19" бүртгэгдсэн
2 сарын 28, 2020

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн таван тивийн 48 орон "COVID 19" бүртгэгдсэн. Шинэ халдвар нэмж есөн оронд бүртгэгдсэн байна. Грек, Норвеги Пакистан, Бразил гэх мэт орнуудад шинээр бүртгэгдсэн.

БНСУ, Японд өвчлөл нэмэгдсээр байна. Эх үүсвэр тодорхойгүй, аялсан хүнтэй хавьтал болоогүй хүмүүс өвчилсөн байна.

Манай улсын хувьд 302 хүнийг ажиглалтад авч, биеийн байдлыг хянаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: Хоёрдугаар сарын 28-ны 09:00 цагийн байдлаар БНХАУ-д 327 шинэ тохиолдол бүртгэгдсэн нас баралт 2788 нийт тохиолдлын тоо 78,894 болсон.

БНХАУ-аас гадна 46 улсад 3,664 тохиолдол батлагдаж, 56 нь нас барсан байна.

COVID-19 халдварын тоо Иранд 248 халдвар авснаас 26 хүн нас барсан, Италид 650 хүн халдвар авснаас 17 хүн нас барсан, Японы хөлөг онгоцонд тусгаарлагдсан хүмүүсээс 705 хүн халдварлагдсан 4 өндөр настай хүн нас барсан.

БНСУ-д 256 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 2,022 болсон, 13 хүн нас барсан.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ "Бид шийдвэрлэх мөчид ирээд байна. Одоо сайн арга хэмжээ авах юм бол вирусын тархалтын хязгаарлана. Халдвар тархсан орнуудыг хурдан хугацаанд хариу арга хэмжээ авахыг уриалж байна. Энэ бол томуугийн вирус биш, тархалтыг хязгаарлах боломжтой. Ямар ч орон манайд тохиолдол бүртгэгдэхгүй гэж бодож болохгүй. Ингэвэл том алдаа болно. Вирус бол улс орны хязгаар, яс үндэс, хөгжлийн түвшинийг ялгахгүй. Улс орон бүр вирусийг оруулахгүй байх, орж ирсэн нөхцөлд авах арга хэмжээгээ мэдэж байх ёстой" гэдгийг онцлон тэмдэглэсэн.

ХӨСҮТ-д ДЭМБ-аас Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудтай хийдэг долоо хоног бүр хийдэг видео хурал болно. Үүнд улс орнуудын Эрүүл мэндийн сайд нар оролцох бөгөөд манай улсаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэхүү хуралд оролцох юм.