Энэ жил 43846 хүн ЭЕШ өгнө
5 сарын 13, 2018

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 5-ны өдөр орон даяар эхэлж, дөрөвдүгээр сарын 16-ны өдөр дууссан. Энэ хугацаанд шалгалтад нийт 43846 шалгуулагч бүртгүүлжээ. Нийт бүртгүүлсэн шалгуулагчдын 37950 нь энэ оны төгсөгчид байгаа бол 5896 нь өмнөх оны төгсөгчид байна. Тэдний дийлэнх нь буюу 32235 буюу 73.5 хувь нь математикийн хичээлийг сонгожээ. Харин Монголын түүх, Орос хэлний хичээлийн шалгалтыг хамгийн цөөн хүүхэд өгөхөөр бүртгүүлсэн аж. Дашрамд дурдахад, Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын материалыг газар дээр нь засдаг төхөөрөмж нэвтрүүлэхийг зорьж байгаа аж. Уг системийг ирэх 2019 онд бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ жилийн шалгалтын үеэр туршилтын ажлыг хийх гэнэ.

А.ДЭЛГЭР