БНСУ-д суралцдаг, визний хугацаа нь дууссан оюутнуудын анхааралд
3 сарын 5, 2020

1.Визтэй холбоотойгоор иргэдэд учирч байгаа хүндрэлийг багасгах зорилгоор аялал жуулчлал, транзит визээр түр ирээд буй манай иргэдийн визийн хугацааг сунгах асуудлаар Сөүл дэх ЭСЯ-наас БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газар /Иммигрэйшн/-д тодорхой хүсэлтүүдийг тавьсан. Иммигрэйшн-тэй тохирсны дагуу 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд визийн хугацаа дуусаж байгаа аялал жуулчлалын “C-3”, транзит “В-2” визтэй манай иргэд оршин суугаа газартаа ойр орших Гадаадын иргэн харьяатын газарт дугаар /цахим хуудсаар оочирын дугаар эхэлж авна/ авч өөрийн биеэр очих, эсвэл https://www.hikorea.go.kr цахим хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр визээ сунгалтаа мэдүүлэх боломжтой болсныг мэдэгдье.

Өөрийн биеэр очих тохиодолд бүрдүүлэх материал:


•Гадаад паспорт


•Анкетыг дараах холбоосоос татах

https://www.hikorea.go.kr/pt/DownLoadTemplPopupR_kr.pt


• Агаарын тээврийн компаниас нислэг цуцлагдсан тодорхойлолт,


• 2/26-3/11-ний хооронд явах нисэх онгоцны тийз,


• БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудасны дараах хаягаар өөрийн гадаад паспортын мэдээллээр дугаар/оочирын дугаар/ авна.

https://www.hikorea.go.kr/pt/ResvNonRegIdntCM_en.pt

Цахимаар сунгалт хийлгэх тохиолдолд:


• БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудсаны дараах холбоосоор цахимаар сунгалт хийлгэх боломжтой.

https://www.hikorea.go.kr/pt/CvlapplInfoDetailR_en.pt…


/Цахим бүртгэл хийлгэхэд солонгос, англи хэлтэй, компьютерын мэдлэгтэй хүний туслалцаа авахыг зөвлөж байна/

Иргэд цаашид ЭСЯ-НД ӨӨРӨӨ ИРЖ АЛБАН БИЧИГ АВАХ ШААРДЛАГАГҮЙ. Хэрвээ визээ сунгуулахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарвал ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464-т холбогдоно уу.


Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны https://www.hikorea.go.kr цахим хуудаснаас тодруулна уу.

2. БНСУ-д суралцдаг (бакалавр, магистр, доктор зэрэг хамгаалах) боловч Монголд түр очоод нислэггүй болсонтой холбоотойгоор БНСУ-д эргэж ирж чадахгүй, энэ хооронд оршин суух хугацаа дууссан ОЮУТАН өөрийн суралцаж буй сургуультай холбоо барьж оршин суух хугацаагаа сунгуулах хүсэлтээ тавина. Таны сургуулийн зүгээс хүсэлтийг БНСУ-ын Хууль зүйн яамд дамжуулж оюутны оршин суух хугацааг сунгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудас “http://overseas.mofa.go.kr/mn-mn/index.do”-аас мэдээлэл авна уу.